Монголын залуу химичдийн "Катализатор" II олимпиадад Г.Даваасүрэн багшийн бэлтгэсэн 9р ангийн сурагч Э.Болдхэт маань амжилттай оролцож, хүрэл медаль хүртлээ.
Энэхүү олимпиад нь химийн шинжлэх ухааныг сонирхдог сурагчдын мэдлэг, чадварыг сорьдог нэр хүндтэй тэмцээн юм. Манай сурагчийн энэхүү амжилт нь түүний хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүн төдийгүй багшийн ур чадвар, тууштай бэлтгэлийн илэрхийлэл билээ.
Сурагчаа амжилттай бэлтгэсэн Г.Даваасүрэн багшдаа болон хүрэл медаль хүртсэн сурагч Э.Болдхэтдээ чин сэтгэлийн баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрт нь улам их амжилт хүсье.

