Absolute Elite School

1-р ангийн бэлтгэл бүлгийн сургалт

GeneralFebruary 13, 20261 min read

Кембрижийн хөтөлбөртэй Absolute Elite School нь 2026–2027 оны хичээлийн жилд 1-р ангид элсэн орох хүүхдүүдэд зориулсан БЭЛТГЭЛ бүлгийн сургалтыг зохион байгуулж байна.

Энэхүү сургалт нь хүүхдийг сургуулийн орчинд тайван, итгэлтэй дасан зохицох, анхан шатны суурь мэдлэг, чадварыг төлөвшүүлэх, сурах сонирхол, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэнэ.

Сургалтын хөтөлбөр

  • Англи хэл
  • Математик
  • Монгол хэл
  • Дүрслэх урлаг
  • Дуу хөгжим

Хичээлүүд нь хүүхдийн нас, хөгжлийн онцлогт нийцсэн, идэвхтэй, ойлгомжтой арга зүйд тулгуурлан явагдана.

Сургалтын зохион байгуулалт

  • Хугацаа: 3 долоо хоног
  • Хэлбэр: Танхимын сургалт
  • Байршил: Баянзүрх дүүрэг, 43-р хороо

Дэлгэрэнгүй мэдээлэл: 7718-8288

Ready to Begin Your Journey?

Join Absolute Elite School and open the door to the world's top universities.

1-р ангийн бэлтгэл бүлгийн сургалт — Absolute Elite School