Кембрижийн хөтөлбөртэй Absolute Elite School нь 2026–2027 оны хичээлийн жилд 1-р ангид элсэн орох хүүхдүүдэд зориулсан БЭЛТГЭЛ бүлгийн сургалтыг зохион байгуулж байна.
Энэхүү сургалт нь хүүхдийг сургуулийн орчинд тайван, итгэлтэй дасан зохицох, анхан шатны суурь мэдлэг, чадварыг төлөвшүүлэх, сурах сонирхол, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэнэ.
Сургалтын хөтөлбөр
- Англи хэл
- Математик
- Монгол хэл
- Дүрслэх урлаг
- Дуу хөгжим
Хичээлүүд нь хүүхдийн нас, хөгжлийн онцлогт нийцсэн, идэвхтэй, ойлгомжтой арга зүйд тулгуурлан явагдана.
Сургалтын зохион байгуулалт
- Хугацаа: 3 долоо хоног
- Хэлбэр: Танхимын сургалт
- Байршил: Баянзүрх дүүрэг, 43-р хороо
Дэлгэрэнгүй мэдээлэл: 7718-8288
